1 Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ.
1 Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.
Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд, Миний тусламж, миний Бурхан, Түүнийгээ би дахин магтах болой.
Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний Баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ” гэв.
Танд итгэдгийн улмаас Санаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана.
Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.
Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн —
Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн.
Есүс хашхиран —Надад итгэгч нь Надад итгэж байгаа бус харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм.
Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед Би байгаа гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ.
Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.
Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно.
Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв.
Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.
Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.
Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах нь дээр юм.
Би ч Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө гэсэн хайрын чинь тухай сонссон тул
Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар бодолдоо даруй ганхалгүй, эсвэл сүнсээр ч, үг яриагаар ч, биднээс ирсэн мэт захидлаар ч бүү үймүүлэгд.
Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм.