46 Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.
46 Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.
Танд амийн ундарга бий. Таны гэрэл гэгээнд л Бид гэрэл гэгээг хардаг.
Ард түмнийг минь тайвшруул, тайвшруул, Бурхан тань айлдаж байна.
Би уул толгодыг хоослон Бүх өвс ногоог нь хатаан Гол мөрнийг нь арлууд болгож, Цөөрмүүдийг нь ширгээнэ.
Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.
“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.
Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм.
Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ.
Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.
Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.
Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.
Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.
Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав.
тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.
Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.