10 Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв.
Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.
Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.
Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв.
Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв.
Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв.
Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар мэдэгдэх ёстой гэсэн зарлигийг ахлах тахилч нар болон фарисайчууд буулгасан байв.
Учир нь Лазараас болж иудейчүүд олноороо Есүст итгэж байлаа.
Иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр үй олноороо иржээ.