21 Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан.
21 Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан.
Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.
Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ “Бурхан цөлд ширээ засаж чадах уу?
Дахин дахин Бурханыг сорьж, Израилийн Ариун Нэгэнийг тэд өвтгөсөн.
Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, гэнэт тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд —Охин минь дөнгөж сая үхчихлээ. Гэвч Та очиж, түүн дээр гараа тавибал охин минь амилах болно гэжээ.
Мариа бол Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтэй байв.
Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж, —Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв.
Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж —Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ.
Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.