7 Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм.
7 Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд.
ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.
Тэгвэл Таны ард түмэн, Таны бэлчээрийн хонин сүрэг бид Танд мөнхөд талархана. Магтаалыг тань бид үеийн үед тунхаглана.
Учир нь ЭЗЭН, бидний Бурхан бөгөөд Бид Түүний бэлчээрийн ард түмэн, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол
Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.
«Та нар Миний хонинууд, бэлчээрийн минь хонинууд харин Би Бурхан чинь мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Тахилын сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүн сүргүүдээр дүүргэгдэнэ. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.
Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мөн.
Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно.
Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ.