Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 10:6 - Ариун Библи 2013

6 Есүс энэ зүйрлэлээр тэдэнд ярихад Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Есүс энэ сургаалт зүйрлэлээр тэдэнд яривч, Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.

Onani mutuwo Koperani




Иохан 10:6
20 Mawu Ofanana  

Эцэг өвгөд маань Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Таны үй олон энэрлийг тэд саналгүй, Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн.


Мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй Харанхуйд явцгаадаг, тэд. Дэлхийн бүх үндэс сууриуд ганхжээ.


Ёрын мууг үйлдэгчид шударга ёсыг үл ухна. ЭЗЭНийг хайгчид бүхнийг сайн ойлгоно.


Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.


Олон хүн цэвэрлэгдэн, ариусгагдаж, тунгаагдана. Харин буруутууд буруугаа үйлдсээр тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.


Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй.


Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд —Тийм ээ гэв.


Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавь нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ.


Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийн тухай та нарт шууд хэлнэ.


Шавь нар нь —Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна.


Тэгтэл иудейчүүд өөр хоорондоо —Мах биеэ бидэнд идүүлэхээр энэ яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдацгаав.


Тэд үүнийг сонсоод, дагалдагчдын олонх нь —Энэ чинь хэцүү үг байна. Хэн үүнийг сонсож чадах вэ? гэцгээв.


“Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, та нар очиж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв.


Тэр тэдэнд Эцэгийнхээ тухай хэлснийг тэд ойлгосонгүй.


Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм.


Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй.


Тэдний хувьд “Нохой бөөлжсөө долоодог, угаасан гахай шаварт буцаж хөлбөрдөг” хэмээх үнэн сургаалт үгээр болсон аж.


Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa