Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 1:19 - Ариун Библи 2013

19 “Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа.

Onani mutuwo Koperani




Иохан 1:19
27 Mawu Ofanana  

Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа.


Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд


Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв.


Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ.


Тэгтэл иудейчүүд Түүнд —Эдгээрийг үйлдсэн Та ямар тэмдэг бидэнд үзүүлэх вэ? гэв.


иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв.


Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.


Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ.


Есүс эдгээр зүйлийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов.


Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн Бурханыг Эцэгээ хэмээн Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.


Тэнгэрээс бууж ирсэн талх бол Би байгаа юм гэж Есүсийн айлдсанаас болж иудейчүүд Түүний талаар дургүйлхэн гүнгэнэлдэж —


Тэгтэл иудейчүүд өөр хоорондоо —Мах биеэ бидэнд идүүлэхээр энэ яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдацгаав.


Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.


Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж —Тэр хаана байна? гэцгээж байв.


Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ? гээд гайхацгаав.


Тэгтэл иудейчүүд —“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлснээрээ Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв.


Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд


иудейчүүд Түүнд —Чөтгөр шүглэснийг чинь одоо мэдлээ. Абрахам мөн эш үзүүлэгчид ч үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн үгийг минь сахивал үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна.


Иудейчүүд Түүнд —Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд


Иохан албаа гүйцээж байхдаа “Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би биш ээ. Харин үзэгтүн, миний араас ирж буй Нэгэний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш” гэж хэлж байсан билээ.


Паул —“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисм хүртээж байсан шүү дээ гэв.


Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжил. Тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.


Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa