6 Тэдний өмнө хүмүүс түгшин Бүгдийн царай хувхайрна.
6 Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.
Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Зарлигуудыг тань би мартдаггүй.
Тэд айж түгшин өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биенээ харж, Царай нь галын дөл лугаа адил шатна.
Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг Эрэгтэй хүн бүр гараа бэлхүүсэн дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царай цонхигор болов?
Ард түмний минь охины бэртэл намайг бэртээв. Би гашуудаж, айдас намайг нөмрөв.
Төрх нь өдгөө хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болжээ. Арьс нь ясан дээрээ хорчийн хатаж, мод мэт болжээ.
Сүйрэл, хоосрол бас хоосрол! Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж Бүх нүүр зэвхий цайжээ.
Тэнд арслангуудын нүх, Залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эрслэн ба арслан бас Арслангийн гүег мярааж, Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.