Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 2:26 - Ариун Библи 2013

26 Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Та нар идэх юмаар хангалуун байх бөгөөд цатгалан болж, та нарт гайхамшгийг хийж өгсөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг магтах болно. Тэгээд Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

Onani mutuwo Koperani




Иоел 2:26
41 Mawu Ofanana  

Бурхан надад нигүүлсэнгүй хандсан бөгөөд миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.


Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн талбай, Чидуны цэцэрлэг, жимсний моддыг элбэг дэлбэгээр Тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, Таргалцгааж, агуу сайн сайханд тань баясав.


Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг.


Сэтгэл минь ээ, эргээд амрагтун. Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр байсан.


Би ЭЗЭНд дуулна, Тэр надад өгөөмөр хандсан билээ.


Ядуу нэгэн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно. Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!


Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй, Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах буюу.


Бурхан, Таныг ард түмнүүд магтаг. Ард түмэн бүгдээрээ Таныг магтаг,


Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!


Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох. Буруутын гэдэс өлөн хоосон явах.


Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.


ЭЗЭН Та миний Бурхан! Би Таныг өргөмжлөн Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.


Ийм учраас Абрахамыг зольсон ЭЗЭН, Иаковын гэрийн тухай айлдахдаа “Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов.


Харин Израиль мөнхийн авралаар ЭЗЭНээр аврагдана. Та нар үүрд мөнхөд ичихгүй, гутамшиг болохгүй.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.


Юунд та нар талх биш юманд мөнгө зарцуулна вэ? Цатгахгүй юмны төлөөх хүч хөдөлмөрөөр яах юм? Намайг сонсон сонсож, сайныг нь ид, Өөх тосыг таалан жарга.


Тэгвэл газар үр шимээ гаргах бөгөөд та нар цадтал идэж, түүн дээр аюулгүй амьдарна.


Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.


Тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл мөн усан үзмийн хураалт чинь тариалалтын цаг хүртэл үргэлжлэх болно. Та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүй амьдарна.


Идсэн ч чи эс цадаж, гэдэс чинь өлсөнө. Холдуулсан ч чи юуг ч үл аварна. Аварсан ч, Би илдэнд өгөх болно,


Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болсон Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад Та нар Миний ариун уулан дээр Дахин хэзээ ч үл ихэмсэглэнэ.


Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, Тахилын ширээний өнцгүүд мэт норно.


Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, Шинэ дарс онгон охидыг баясгана.


Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэдэг.


Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг.


Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.


Би мал сүрэгт чинь зориулан хээр талд өвс ногоог өгч та нар идэж, өег цатгалан байх болно.


Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт Бурхан ЭЗЭНийхээ өмнө хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, хотынхоо левичүүдийн хамт үүнийг идэж, гарынхаа ажил үйл бүрийн төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.


Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгсөнд нь ЭЗЭН Бурханаа магтана.


Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.


Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүр үгүй байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa