Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 2:21 - Ариун Библи 2013

21 Газар аа, бүү айгтун, Хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Газар аа, бүү айгтун, хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн билээ.

Onani mutuwo Koperani




Иоел 2:21
21 Mawu Ofanana  

Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан, Таны зөвт байдал тэнгэрт хүрсэн. Бурхан, хэн Тантай адил вэ?


ЭЗЭНий өмнө гол мөрнүүд алга ташин Уул нурууд баярлан дуулаг,


Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ.


Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»


ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.


Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.


“Учир нь чи баяртайгаар гарч явж, Амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, Талын бүх мод алга ташицгаана.


«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.


Тэр өдөрт Би хариулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэнгэрүүдэд Би хариулж, Тэд газарт хариулна.


Харин Би хойд зүгийнхнийг та нараас алс холдуулан Тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, Тэдний манлайг дорнын тэнгис уруу, Арын хамгаалалтыг нь өрнийн тэнгис уруу хөөн зайлуулна. Муухай үнэр нь дэгдэн Эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь Тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.


Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй.


“Би Иерусалимд, Иудагийн гэрт сайныг үйлдэхээр энэ өдрүүдэд дахин төлөвлөв. Бүү айгтун.


Дэлхий дээр Бурхан, хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь болж байсан уу? Үүн шиг юм урьд өмнө сонсогдсон уу?


Тиймээс зогсож, та нарын нүдний өмнө ЭЗЭНий үйлдэх энэ агуу үйлсийг үзэгтүн!


Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa