15 Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун.
15 Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.
Тэд мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав.
Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. “Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга.
Иехү —Баалд зориулан тусгай чуулааныг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.
Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, Амралтын өдөр, Цуглааны дуудлага болох Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ.
Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.
Мацаг барилтыг ариусган, Тусгай чуулааныг зарлагтун. Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.
Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.
Хоёуланг нь үлээхэд даяар хотол түмэн уулзалтын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой.