Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 1:9 - Ариун Библи 2013

9 Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгчид болох тахилч нар гашуудна.

Onani mutuwo Koperani




Иоел 1:9
10 Mawu Ofanana  

Харин бидний хувьд, ЭЗЭН бидний Бурхан бөгөөд бид Түүнийг түлхэн хаяагүй. Аароны хөвгүүд болон левичүүд ажил албандаа ЭЗЭНд тахилчаар үйлчилж байна.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


Харин та нар ЭЗЭНий тахилч нар, Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн Үндэстнүүдийн эд баялгийг идэж, Алдраар нь сайрхах болно.


Ийн учир уйлж, усан нүдэлнэ, би. Амь голыг минь сэргээн тайтгаруулагч Алсад байна, надаас Дайсан ноёрхож, хүүхдүүд минь эзгүйрэв.


Тогтоосон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд халаглана. Гулдан хаалга бүр нь эзгүйрэв. Тахилч нар нь санаа алдаж, Онгон охид нь энэлж, тэр хот гашуудав.


Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй Тахилууд нь Түүнд таалагдахгүй. Талх нь гашуудагсдын талх мэт агаад, Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх зөвхөн амин хувийнх нь бөгөөд ЭЗЭНий өргөөнд орохгүй.


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


Нүдний маань өмнө хоол хүнс тасарч, Бурханы маань өргөөнөөс Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?


ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa