Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 1:12 - Ариун Библи 2013

12 Усан үзмийн мод гандан Инжрийн мод хатжээ. Анар, далдуу, алим гээд Талбайн бүх мод хувхайрав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ. Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.

Onani mutuwo Koperani




Иоел 1:12
19 Mawu Ofanana  

Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү.


Зөвт хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана.


Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.


Уг суваг чинь анарын цэцэрлэг агаад Шилдгийн шилдэг жимстэй


Би уухайг нь зогсоосон учир Үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч Баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, Дарс шахуургад гишгэгчид үзэм гишгэхээ болив.


Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон, Бүх баяр баясгалан уйтгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав.


Шинэ дарс хатаж, Усан үзмийн мод нь гандана. Наргианч зүрхтэй бүх хүн санаа алдана.


Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму.


Хоронаимаас гарах хашхирааны дуу «Сүйрэл, агуу их сүйрэл!»


Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр, баяр баясгалан зайлуулагдав. Дарс шахуургуудаас дарсыг Би зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.


Тариан талбай сүйтгэгдэж, газар гашуудна. Учир нь тариа сүйтгэгдэж, Усан үзмийн шинэ дарс ширгэн тос ч хатав.


Нүдний маань өмнө хоол хүнс тасарч, Бурханы маань өргөөнөөс Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


Харин дараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой зэхэж, эрэндийн бутыг нэрвэсэнд, тэр нь хатжээ.


Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.


“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Дараа нь тэд Ешколын голын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авч, түүнийгээ хоёр хүний дамжлах дамнуурга дээр тавин авч явав. Тэд бас хэсэг анар болон инжир авч иржээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa