Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 8:11 - Ариун Библи 2013

11 Тэр одны нэрийг “Шарилж” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь шарилж болов. Ус гашуун болсон тул олон хүн үхэцгээлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Тэр одны нэрийг “Агь” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь агь болов. Ус гашуун болсон тул олон хүн уснаас болж үхэцгээлээ.

Onani mutuwo Koperani




Илчлэл 8:11
17 Mawu Ofanana  

Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.


Хожим тэр нь шарилж мэт гашуун агаад Хоёр талдаа иртэй илд мэт хурц ажгуу.


Тиймээс эш үзүүлэгчдийн тухайд Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг шарилжаар тэжээж, Тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс Бүх газар нутагт бузар тарав» хэмээв.”


Тиймээс Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би ийм хүмүүс болох тэднийг шарилжаар хооллож, хортой ус уулгахаар тэдэнд өгнө.


Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун.


Уй гашуу, хүнд бэрхшээлд унаган Гарах газаргүй болгон хашив.


Шүүхийг шарилж болгож, Зөвт байдлыг та нар газар хаядаг”


Хадан дээгүүр морьд давхидаг уу? Эсвэл үхэр хөллөн түүнийг хагалах уу? Гэсэн ч та нар шүүхийг хороор, Зөвт байдлын үр жимсийг шарилжаар сольсон.


Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад “Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ. Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Өнөөдөр бидний Бурхан ЭЗЭНээс зүрхээ урвуулж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах эр, эм эсвэл гэр бүл, овог та нарын дундаас гаруузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болох вий дээ.


Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.


Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихаар, төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.


Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн дөрвөн тэнгэрэлч суллагдав.


Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа.


Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa