1 Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов.
Эс хөдлөвч төрхийг нь би Ялгаж эс танив. Нэгэн дүрс нүдний минь өмнө байв. Чимээ ч алга атал Нэгэн дуун надад сонсогдлоо.
ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!
Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ. Аврал минь Түүнээс юм.
Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”
ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”
Тэд харуултай явж, хадыг лацдаж булшийг хамгаалав.
Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв.
Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.
Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь “Ирэгтүн” гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо.
Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов.
Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь “Ирэгтүн” гэхийг би сонслоо.
Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд гурав дахь амьтан нь “Ирэгтүн” гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв. —
Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд “Ирэгтүн” гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов.
Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг ба өөрсдийн сахиж байсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнс тахилын ширээн доор байхыг би харав.