Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 7:14 - Ариун Библи 2013

14 Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.

Onani mutuwo Koperani




Илчлэл 7:14
30 Mawu Ofanana  

Чи зовлонг мартах бөгөөд урсан одох ус мэт энэ нь санагдах болно.


Тэрээр үүнд зориулж дөрвөн алтан гархи цутгаад, авдрын дөрвөн хөл дээр байрлуулав. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байлаа.


“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.


Тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд хэрсүү ухаантай зарим нь унана. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.


Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.


Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.


Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.


Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.


Юу гэвэл тэр өдрүүдэд Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.


Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.


дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг,


Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.


Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр ба итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг.


Тиймээс Есүс бас Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд хаалганы гадна зовсон билээ.


тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!


харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.


Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.


бас итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж,


Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.


Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав.


Тэр эм ариун хүмүүсийн цус мөн Есүсийг гэрчлэгсдийн цуснаас уугаад согтохыг би харав. Би түүнийг хараад, ихэд гайхлаа.


«Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ.


Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa