Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 6:15 - Ариун Библи 2013

15 Дэлхийн хаад, суутнууд, цэргийн жанжингууд, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хаданд нуугдацгааж,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж,

Onani mutuwo Koperani




Илчлэл 6:15
19 Mawu Ofanana  

Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ.


Тэрээр ноёдын сүнсийг номхтгодог. Дэлхийн хаад Түүнээс айдаг.


ЭЗЭНий аймшиг, жавхлант сүр хүчнээс нь зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдаг.


ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.


Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.


Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.


Тэд могой мэт, газрын хэвлээр мөлхөгчид мэт шороо долооно. Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ. Тэд бидний Бурхан ЭЗЭН Таны өмнө айдастайгаар ирнэ. Таны өмнө тэд айх болно.


Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.


Дэнгийн гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.


Мидианы гар Израилийн дээр хүчтэй болов. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө нуувч болгон уул, агуй болон бэхлэлт дотор хоргодох газруудыг бэлтгэжээ.


Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa