Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 4:11 - Ариун Библи 2013

11 —Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, Алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.

Onani mutuwo Koperani




Илчлэл 4:11
31 Mawu Ofanana  

Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.


Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад Дайснуудаасаа би аврагдсан.


Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа мөнхөөс мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдаг, Бүх алдаршуулал ба магтаалын дээр Өргөмжлөгдөгч Та!


Би мэдлэгээ алс холоос авчирч, Бүтээгчээ зөвт гэдгийг нь харуулна.


Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад, Дайснуудаасаа би аврагдсан.


Хүч чадлыг Бурханых гэж үз. Түүний сүр хүч Израилийн дээр, Хүч чадал нь тэнгэрт буй.


Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.


ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тул Буруутууд шийтгэлийн өдрийнх.


Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.


Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй.


Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл.


“Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.


Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм.


Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм.


Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.


бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэл нь юу болохыг [бүгдэд] тодруулахын тулд байлаа.


Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ.


Бас “Эзэн, Та эхэнд дэлхийг суурилуулсан, Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ.


эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв.


биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен.


тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан —Цаашид саатахгүй гэв.


Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.


Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд.


Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга Хүч, баялаг, мэргэн ухаан, Сүр хүч, хүндэтгэл, Алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа.


Мөн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэрэлчийг би харлаа.


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa