Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 3:12 - Ариун Библи 2013

12 Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ.

Onani mutuwo Koperani




Илчлэл 3:12
26 Mawu Ofanana  

Тэрээр хос баганыг сүмийн үүдний танхимд босгосон байв. Баруун талд босгосон баганыг Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ.


Бурханы хотыг, Хамгийн Дээд Нэгэний Ариун оршихуйг баясгадаг урсгалт гол бий.


Түг түмдийн ЭЗЭНий хот, Бурханыхаа хотод Бид сонссон шигээ харжээ. Бурхан түүнийг мөнхөд байгуулна. Села


Бурханы хот оо, Чиний талаар сүр жавхлант юмс яригддаг. Села


Үндэстнүүд зөвт байдлыг чинь, Хамаг хаад алдрыг чинь үзнэ. ЭЗЭНий амаар нэрлэсэн Шинэ нэрээр чамайг дуудна.


Та нар нэрээ Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг алах бөгөөд Харин зарц нараа өөр нэрээр дуудна.


Үзэгтүн, Би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр багана ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмэн үүнийг харна.


Үүдний танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван хоёр тохой байв. Түүний өгсөх шат арван гишгүүртэй агаад түүн дээр хажуугийн баганануудад хамаарах тулгуур багана хоёр талд нэг нэгээрээ байв.


Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН тэнд” гэж байх ёстой гэв.


Тэд нэг денар авчирсанд Есүс —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд —Цезарийнх гэлээ.


надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм.


тэнгэр болон газар дахь бүхэл овог отгийг нэрлэдэг Түүнд залбирч байна.


Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар,


Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна.


Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгчаас аугаа.


Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.


Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.»”


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»”


Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.


Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно.


Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Эцэгийнхээ өмнө болоод тэнгэрэлч нарынх нь өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa