Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 19:4 - Ариун Библи 2013

4 Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж —Амен. Халлелуяа! гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж —Амен. Халлелуяа! гэв.

Onani mutuwo Koperani




Илчлэл 19:4
20 Mawu Ofanana  

Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен гээд ЭЗЭНийг магтав.


Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч, энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.


Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтахад бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” гэж хариулжээ. Тэгээд тэд, нүүрээрээ газарт доош бөхийж ЭЗЭНд мөргөв.


Нүгэлтнүүд газар дэлхийгээс ангижирч, Гэм буруутнууд үгүй болог. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНийг магтагтун.


Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Бүх ард түмэн “Амен” гэж хэлтүгэй! ЭЗЭНийг магтагтун!


Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхийн мөнхөд магтагдтугай! Амен, амен


Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.


ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай! Амен, Амен.


Эш үзүүлэгч Иеремиа —Амен! ЭЗЭН ингэж үйлдэх болтугай. ЭЗЭНий өргөөний сав суулгууд болон бүх цөлөгдөгчийг Вавилоноос энэ газарт буцааж авчрахаар эш үзүүлсэн үгсийг чинь ЭЗЭН батлах болтугай.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”


Хэрэв чи сүнс дотор ерөөвөл хараахан сураагүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй.


Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв.


Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд.


Хоёр дахь удаагаа тэд —Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.


Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов.


Дөрвөн амьтан —Амен гэхэд ахлагчид унан мөргөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa