3 Хоёр дахь удаагаа тэд —Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.
Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа.
Нүгэлтнүүд газар дэлхийгээс ангижирч, Гэм буруутнууд үгүй болог. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНийг магтагтун.
Тэр нь өдөр ч, шөнө ч үл унтран, Утаа нь мөнхөд суунаглана. Энэ нь үеийн үед эзгүйрч Үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.
Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автан, өөр гаж махбодын араас явсан тул мөнх галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.
Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.
түүний шатах галын утааг харангаа —Агуу их хоттой зүйрлэх юу байв даа? гэж хашхирч байлаа.
Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад шатах утааг нь хараад уйлж, гашуудна.
Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд.
Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж —Амен. Халлелуяа! гэв.