Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 19:20 - Ариун Библи 2013

20 Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.

Onani mutuwo Koperani




Илчлэл 19:20
30 Mawu Ofanana  

ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр ба галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.


Майханд нь түүний гэх юм нэг ч үлдэхгүй бөгөөд Сууцанд нь хүхэр цацагддаг билээ.


Буруут дээр Тэрээр урхи буулгах бөгөөд Гал, хүхэр ба түлэх салхи Тэдний аяганы хувь хишиг болох юм.


Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Едомын урсгалууд нь давирхай болж, Хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд Газар нь шатаж буй давирхай болно.


Хонин сүргээс шилдгийг ав. Мөн тогоон дор түлээ овоол. Үүнийгээ сайтар чана. Доторх яснуудыг нь буцалга»


Би тахал, цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр, түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.


Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй, төгсгөл нь ирнэ.


Тэр өөрийн бус хүчээр агуу хүчтэй болно. Тэр асар их хэмжээгээр эвдэж, Амжилт олон дураараа дургих болно. Тэрээр хүчтэнүүдийг болон Ариун ард түмнийг сөнөөнө.


Дээр өгүүлсэн өглөө, үдшийн тухай үзэгдэл үнэн билээ. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь тэр болтол олон хоног буй.


Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.


“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав.


тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.


Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.


Морь унасан Түүний ба дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав.


Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэръяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa