Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 17:4 - Ариун Библи 2013

4 Тэр эмэгтэй нил ягаан ба час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын булай юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэр эмэгтэй нил ягаан болон час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын бузар юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.

Onani mutuwo Koperani




Илчлэл 17:4
22 Mawu Ofanana  

Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийг тэд үйлдэж байлаа.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Та тэдгээрийг Өөрийн эш үзүүлэгчид болох зарц нараараа дамжуулан ийн тушаасан. “Та нарын эзэмшихээр орж ирж буй газар нь энэ газруудын хүмүүсийн бузар байдлаар бузартсан газар юм. Тэд энэ газрыг жигшүүрт зүйлсээрээ болон бузар байдлаараа нэг захаас нөгөө захыг хүртэл дүүргэсэн.


Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.


Вавилон нь ЭЗЭНий гарт Бүх дэлхийг согтоох алтан аяга байв. Үндэстнүүд дарснаас нь уусан билээ. Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.


Бузар нь хормойдоо наалдаж, Эцсээ тэр эс эргэцүүлсэн тул Гайхалтайгаар унажээ. Тайтгаруулагч ч үгүй ажээ. “Дайсан өөрийгөө дөвийлгөв, Зовлон зүдүүрийг минь хараач, ЭЗЭН!”


Тиймээс Израилийн гэрт өгүүл. — Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү?


Хоосон тогоог нүүрсэн дээр тавь. Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан Доторх бузар нь хайлж, өнгөр нь арилах юм.


Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.


Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор Алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр хүндэтгэнэ.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх Анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ.


Та нар мөн тэдэнд байгаа жигшүүрт зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан.


Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.


Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнийн чулуунууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,


Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Арван хоёр хаалга нь арван хоёр сувд ажээ. Хаалга нэгбүр нь нэг цул сувд байсан бөгөөд хотын гудамж нь шил мэт тунгалаг шижир алт байв.


Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa