Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 16:21 - Ариун Библи 2013

21 Нэг талант жинтэй асар том мөндрүүд тэнгэрээс хүмүүс дээр буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж их байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа.

Onani mutuwo Koperani




Илчлэл 16:21
15 Mawu Ofanana  

Чи цасны агуулахуудад орж үзсэн үү? Чи мөндрийн агуулахуудыг харсан уу?


Тэдгээрийг Би зовлон шаналалт цагийн төлөө, Тулаан дайны өдөрт нөөцөлсөн билээ.


Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна.


ЭЗЭН, Мосед —Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.


Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно, мөндөр ч унана. Хуй салхи гарах болно.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна.


Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа.


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


зовуур, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй.


Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжилж, Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.


Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa