Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 16:1 - Ариун Библи 2013

1 Сүмээс долоон тэнгэрэлчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Сүмээс долоон тэнгэр элчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.

Onani mutuwo Koperani




Илчлэл 16:1
17 Mawu Ofanana  

Уур хилэнгээ Таныг мэддэггүй үндэстнүүд дээр, Нэрийг тань дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.


Таны мэддэггүй үндэстнүүд дээр Таны нэрийг дууддаггүй ургууд дээр Уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин шатааж, Орон байрыг нь эзгүйрүүлжээ.


Тэр маалинган хувцас өмссөн хүнд —Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр атгаа дүүргэн хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.


Тийнхүү Би дээрээс нь зэвүүцэлээ асгалаа. Би уурынхаа галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би толгой дээр нь хариу болгон буулгав гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


Өөр нэгэн тэнгэрэлч сүмээс гарч ирэн, үүлэн дээр Залрагчид хандан —Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж ав гэж чанга дуугаар хашхирч байна.


Галыг захирах эрх мэдэлтэй өөр тэнгэрэлч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэрэлчид хандан —Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцуудыг хураа гэж чангаар дуудан хэлэв.


Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм.


Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм доторх сэнтийнээс —Ингээд дууслаа гэх чанга дуу гарав.


ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн.


Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa