5 Тэдний амнаас ямар ч худал хуурмаг олдсонгүй. Тэд гэм зэмгүй.
5 Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй.
Нүглийг нь ЭЗЭН үл тооцдог бөгөөд Сүнсэндээ заль мэхгүй хүн ерөөлтэй еэ!
Хэлээ муу муухайгаас, Уруулаа худал хэлэхээс сахин хамгаал!
Түүн дотор нь хорлол бий. Худал болон мэхлэл гудамжнаас нь үл сална.
Амнаас минь гарах үг бүр зөвт Аливаа муруйж хазайсан хийгээд гажсан юм Тэдгээр дотор огт үгүй.
Өвч биеэрээ миний хайрт чи үзэсгэлэнтэй Өө сэв чамд минь ер үгүй.
Булшийг нь буруутуудын хамт товлосон ч Үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үйлдээгүй, Түүний аманд мэх худал нь байгаагүй.
Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй.
Тэдний зүрх хуваагдсан. Тэд одоо буруугаа үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, Баганануудыг нь эвдэх болно.
Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, Ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд Тэд хооллож, хэвтэх болно.
Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт амар тайван, зөвт байдал дотор алхаж, олныг хилэнцээс буцаан эргүүлсэн.
Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.
Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв.
Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв.
түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ.
одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.
тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!
харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.
Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй.
Учир нь “Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал.
Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,