16 Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.
Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?
Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр заларч байлаа.
Өөр нэгэн тэнгэрэлч сүмээс гарч ирэн, үүлэн дээр Залрагчид хандан —Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж ав гэж чанга дуугаар хашхирч байна.
Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэрэлч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв.
Тэнгэрэлч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн их шахуургад хаялаа.