8 тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй.
Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд Орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.
Тэд гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд Тэдний оромж нь ч тэднийг мэдэхгүй болно.
Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл, Дараа нь тэр газар түүнийг үгүйсгэж “Би чамайг огт хараагүй” гэнэ.
“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм.
Дайсан минь ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж хэлнэ. Намайг ганхах үед өстнүүд минь ч баярлах болно.
Тун удахгүй буруутууд үгүй болно Чи түүний газрыг анхааралтай хайвч Тэр байхгүй байх болно.
Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.
Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
Өөрийнхөө газарт очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудасын үүргийг хэн хаших вэ? хэмээгээд,
Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлтэд мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.
Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.
Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэрэлч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэрэлч нар тулалдаад,
Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав.
Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.