Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 12:3 - Ариун Библи 2013

3 Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй асар том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.

Onani mutuwo Koperani




Илчлэл 12:3
27 Mawu Ofanana  

Тэр өдөр зугтагч могой Левиатан, Мурилзсан могой Левиатаныг ЭЗЭН уур хилэнгээрээ бас Их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу?


Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, Сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.


Таны үзсэнээр хэсэг нь ваарын шавар, хэсэг нь төмөр бүхий тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Төмөр нь жирийн шавартай холилдсоныг та үзсэний адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм.


Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй, нөгөө хэсэг нь хэврэг байх болно.


Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь зай гаргахаар гурван эвэр булгарч унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ.


Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно.


Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй


Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө.


Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав.


Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихаар, төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.


Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэрэлч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэрэлч нар тулалдаад,


Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав.


Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.


Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.


Луу эрх мэдэлээ араатанд өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайтаж чадах вэ? гэцгээв.


Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм.


Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав.


Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.


Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, биеийг нь идээд, галаар шатаах болно.


Өнөөх тэнгэрэлч надад —Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн ба түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье.


Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа.


Тэрээр Диавол буюу Сатан болох хуучны могой буюу лууг барьж хүлээд, мянган жилийн турш


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa