Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 12:14 - Ариун Библи 2013

14 Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе, хоёр үе ба хагас үед тэжээгдсэн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе ба хоёр үе, хагас үед тэжээгдсэн юм.

Onani mutuwo Koperani




Илчлэл 12:14
10 Mawu Ofanana  

“Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой! Тэгвэл нисэн одож, амрахсан.


“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.


Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.


Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан —Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.


Тэрээр надад —Хоёр мянга гурван зуун өглөө, үдшийн туршид. Дараа нь ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв.


Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жар хоногийн турш асрах юм.


Тэр намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa