Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 11:10 - Ариун Библи 2013

10 Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч цэнгэцгээнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.

Onani mutuwo Koperani




Илчлэл 11:10
29 Mawu Ofanana  

Ахаб, Елиаг хармагцаа —Энэ чинь Израилийн үйлийг үзэгч чи юу? гэсэнд


Ахаб, Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэхээр чи өөрийгөө худалджээ.


Тэгэхэд Израилийн хаан, Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин ёрын мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.


Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Дайсан минь ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж хэлнэ. Намайг ганхах үед өстнүүд минь ч баярлах болно.


Үндэсгүйгээр намайг дайсагнагчдыг Надаас болж бүү баясга. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын Нүдийг ч бүү ирмүүл.


Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн. Та бүх дайсныг нь баярлуулсан.


Дайсан чинь уналаа гээд бүү баярла. Тэднийг бүдрэх үед нь зүрхээ бүү хөөргө!


Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.


“Өв залгамжлалыг минь тоногчид оо, Та нар баяр хөөртэй, баясан байгаа тул Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, Азарганууд мэт янцгаадаг тул,


Дүүгийнхээ тэр өдрийг, Харшлах аюулын өдрийг нь Тавлаж бүү хар. Сүйрлийн өдөрт нь Иудагийн хөвгүүдийн тухайд бүү баяс. Зовлон шаналант өдөр нь чи Амаа бардамнаж бүү нээ.


Өө дайсан минь, надаас болж бүү баяс! Би унавч, босох болно. Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм.


Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.


зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг,


Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө.


Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.


Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.


Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуйлж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,


Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa