Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 10:4 - Ариун Библи 2013

4 Долоон аянга ярихад би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын ярьсныг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дууг сонсов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Долоон аянга нижигнэхэд би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын нижигнээний ярьсан юмсыг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов.

Onani mutuwo Koperani




Илчлэл 10:4
13 Mawu Ofanana  

Зөн бүр нь та нарт лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж хэлнэ.


ЭЗЭН надад айлдсан нь —Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Махер-шалал-хаш-баз” гэж бичигтүн.


Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн.


Харин Даниел чи, төгсгөлийн цаг хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн эргэцүүлэн мэдлэг нэмэгдэнэ гэж хэлэв.


Тэрээр —Даниел аа, явагтун. Учир нь энэ үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан.


Дээр өгүүлсэн өглөө, үдшийн тухай үзэгдэл үнэн билээ. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь тэр болтол олон хоног буй.


Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгийг мөрдүүлэхийн тулд тэр болой.


Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.


Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.


Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж —Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэрэлчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо.


Тэр надад ингэж хэлэв. —Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa