Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Илчлэл 10:3 - Ариун Библи 2013

3 арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянга нижигнэн дуугарч ярилаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа.

Onani mutuwo Koperani




Илчлэл 10:3
16 Mawu Ofanana  

ЭЗЭНий дуу хоолой Усан дээгүүр байх ажгуу. Алдрын Бурхан нүргэлмүй. Их усан дээгүүрх ЭЗЭН буюу.


Хааны хилэгнэх нь арслангийн архираа. Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр.


Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.


ЭЗЭН дайчин мэт урагшилж, Дайнч эр мэт зүтгэн босоод, Хашхиран уухайлж, дайснаа дарна.


Тэдний хүрхрэх нь эрслэн мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, Олзоо шүүрэн авахдаа архирнам. Тэд олзоо аваад явахад, Түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.


Тиймээс чи тэдний эсрэг эдгээр бүх үгийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ «ЭЗЭН өндөр дээрээс архиран Ариун оршихуйгаасаа дуугаа гаргана. Тэрээр сүргийнхээ эсрэг хүчтэйгээр архирна. Тэрээр дэлхийн бүх оршин суугчийн эсрэг Усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.


Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс Хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсдов.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Хөвгүүд нь баруунтаагаас дагжсаар ирнэ.


ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр, газар доргино. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болой.


“ЭЗЭН, Сионоос хүрхрэв. Иерусалимаас дуугаа хадаав. Хоньчдын бэлчээр хатжээ Кармелын орой ангажээ” гэсэн.


Арслан архирахад Эмээхгүй хэн байх вэ? Эзэн БУРХАН айлдахад Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?


Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа.


Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм.


Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв.


Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон сүнс болох долоон бамбар сэнтийн өмнө асаж байв.


Тэгээд тэнгэрэлч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт болов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa