Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 9:4 - Ариун Библи 2013

4 “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, Ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, Хөрш бүр гүтгэгч мэт явдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 9:4
28 Mawu Ofanana  

Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв.


Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.


Хэлээрээ гүтгэдэггүй, Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.


Худалч уруул үзэн ядалтаа нууцлах. Мулгуу хүн базаахгүй үг тараах.


Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч Хурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт.


Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина.


Тэд гэм буруугийн талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас ууцгаадаг.


ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.


Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.


Энэ нь самуурах ба ЭЗЭНийг үгүйсгэх, Бурханаасаа эргэж буцан Дарлал, тэрслэлийг ярих, Зүрхнээсээ худал үгсийг сэдэн тунгаах болой.


Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж Тэднээр удирдуулагсад нь самуурч үлддэг.


Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”


Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид. Энгийн нэг хүрэл ба төмөр. Тэд бүгдээрээ завхарсан.


Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн хөршдөө амар амгаланг яривч Дотроо түүнийг отох нуувч бэлдэж байдаг.


Дунд чинь цусанд улайрсан алуурчид байж, дунд чинь тэд уулын өндөрлөгт идэцгээв. Дунд чинь булай завхайрлыг тэд үйлдэв.


Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.


Бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү? Яагаад бид ах дүүгийнхээ эсрэг тэрслэн өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?


Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана.


Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.


Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa