Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 9:20 - Ариун Библи 2013

20 Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Амнаас нь гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, хөрш бүрд нь гашуудлыг заа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа.

Onani mutuwo Koperani




Иеремиа 9:20
15 Mawu Ofanana  

Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.


ЭЗЭН ийнхүү айлдав. “Сионы охид бардам учраас толгойгоо өргөөд Өдсөн харцаар ширтэн алхаж, Хөл дэх гархиа хүртэл жингэнүүлэн Ихэмсгээр алхалж байна.


Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, Эрх хүүхдүүд тэднийг захирна.


Мөн тэдний эш үзүүллэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь, хөвгүүдийг нь бас охидыг нь оршуулах хэн ч үгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа Эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амнаас бус, Өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.


Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлэг. Харин Миний үгтэй нэгэн нь үгийг минь үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ? гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, Үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр, залуусын чуулалдаан дээр асга. Учир нь, настай ба хөгшин, Эхнэр ба нөхөр Аль аль нь авагдах болно.


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно.


Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд Шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Өлссөнөөс болж гудамж бүрийн эхэнд үрэгдэж буй Балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүнд гараа дээш өргө” гэнэ.


Хөгшин залуугүй гудамжинд газар хэвтэцгээжээ. Онгон охид минь, залуус минь илдэнд унажээ. Хилэнгийнхээ өдөр Та тэднийг устгаж, Өршөөлгүйгээр хяджээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa