Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 9:2 - Ариун Библи 2013

2 Би энэ ард түмнээ орхихсон, тэднээс явахсан. Цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Эд бүгд завхайрагчид агаад Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай чуулаан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Би өөрийн ард түмнийг орхиж, тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.

Onani mutuwo Koperani




Иеремиа 9:2
24 Mawu Ofanana  

Учир нь гар чинь цусаар, Хуруу чинь хилэнцээр бузарлагдан Уруул чинь худал ярьж, Хэл чинь хилэнцэт зүйлийг өгүүлжээ.


Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууднам. Хээрийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас буруу муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.


“Учир нь хүмүүс минь мунхаг. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий, Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд хэдийгээр «ЭЗЭН амьд!» гэдэг ч Үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.


Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.


Тэд ЭЗЭНд итгэмжгүй хандаж, Тэд бутач хүүхдүүд төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг Газартай нь цөлмөх болно.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


Зуурсан гурил нухагдаад исэх хүртэл Галаа эс хөдөлгөх талхчны халаасан зуух шиг Тэд бүгд садарлагчид юм.


Хотын баячууд нь хүчирхийллээр дүүрэн Оршин суугчид нь аман дахь хуурмаг хэлээрээ худал ярьдаг.


Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.


Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.


Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм.


Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр хорвоотой ходий хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.


Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa