Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 9:10 - Ариун Библи 2013

10 Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ. Тэд явжээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 9:10
30 Mawu Ofanana  

Үзэгтүн, Би чамайг шүдтэй, Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно. Чи уулсыг бутлан нунтаглаж, Толгодыг сүрэл мэт болгоно.


Учир нь балгас болон хоосорсон газрууд, Сөнөсөн нутаг чинь оршин суухад хэтэрхий давчдаж, Чамайг залгигчид холдоно.


Усан үзмийн талбайг минь Олон хоньчин сүйтгэж, Тариалангийн талбайг минь талхлав. Тааламжит талбайг минь тэд Эзгүй цөл болгов.


Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна. Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул Бүхий л газар нутаг зэлүүд болов.


Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.


Нүцгэн толгод дээр зогсож буй хулан Цөөвөр чоно мэт аахилна. Өвс ургаагүй тул нүдний нь гал бөхнө.


Залуу арслангууд түүн уруу архирч, чангаар архирчээ. Тэд газар нутгийг нь зэлүүд хоосон болгожээ. Хотууд нь оршин суугчидгүй болж галаар устгагдав.


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууднам. Хээрийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас буруу муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.


Ийн учир уйлж, усан нүдэлнэ, би. Амь голыг минь сэргээн тайтгаруулагч Алсад байна, надаас Дайсан ноёрхож, хүүхдүүд минь эзгүйрэв.


Нулимснаас болж нүд минь сүүмийж, Ходоод минь шатан зовно. Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас, Сүйрэн буй түмнээ хараад Элэг минь газарт асгарав.


Сион уул эзгүйрч Цөөвөр чононууд холхив.


Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол


Хүний хүү чи, Тирийн тухай гашуудлыг гарга.


Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно.


Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.


Бүх оршин суух газруудад чинь хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд эвдрэн эцэслэнэ. Энэ нь тахилын ширээнүүд чинь хаягдан эзгүйрч, шүтээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь цавчигдан унаж, ажил үйл чинь арчигдахын тулд юм.


Тиймээс газар гашуудаж, Тэнд амьдрагч болгон, Хээрийн араатан, огторгуйн шувууд мөн доройтож, Далайн загас бас алга болж байна.


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


ЭЗЭН, би Танд хашхирна. Хээрийн бэлчээрүүдийг гал залгиж, Талын бүх модыг дөл шатаав.


Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.


Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН Эзэн ийнхүү айлдаж байна. “Талбай бүрд орилох дуу сонсогдож, Гудамж бүрд «Аа-аа, аа-аа» гэцгээнэ. Тэд бас тариачдыг гашуудахаар дуудаж, Мэргэжсэн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.


Тэр өдөр та нараар тохуу хийж, Гашуун эмгэнэлээр гашуудаж «Бид бүрмөсөн устгагдлаа. Ард түмний минь хувийг Тэр сольдог. Тэр надаас хэрхэн хураав! Талбайнуудыг маань Тэрслүүчүүдэд Тэр тараав»


Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa