Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 8:3 - Ариун Библи 2013

3 Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас үхлийг илүүгээр сонгох болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас илүүгээр үхлийг сонгох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 8:3
22 Mawu Ofanana  

Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


Учир нь тэрээр Вавилон уруу бидэнд «Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, цэцэрлэгүүд тарьж, гарсныг нь ид» хэмээн илгээв” гэсэн байна» гэв.


Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. — Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй.


Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд Израилийн үлдэгсдийг Усан үзмийн мод мэт гүйцэд түүх болно. Усан үзэм түүгч мэт Гараа мөчрүүдийн дээгүүр дахин шувтарна.”


Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.


Тиймд амийг минь одоо надаас аваач, ЭЗЭН! Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг Нэгэн гамшиг төлөвлөв. Хүзүүгээ үүнээс эс татах Ихэмсгээр ч үл алхах, Эгц алхаж эс чадах ёрын цаг байх болно.


Чиний өмнө миний тавьсан ерөөл, хараал бүхэн чамд тохиолдож, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон улс бүхнийхээ дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,


Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна.


уулс ба хадуудад хандан —Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс ба Хурганы уур хилэнгээс далдлаач.


Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайвч яагаад ч олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa