18 Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.
18 Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.
Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач! Сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач, Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм.
Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Ард түмний минь охины сүйрлээс болж Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.
Эш үзүүлэгчдийн тухайд, Зүрх минь миний дотор эмтэрч, Бүх яс минь чичирнэ. ЭЗЭНээс болон ариун үгсээс нь болж Би согтуу хүн мэт, Дарсанд дийлдсэн хүн мэт болов.
Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлон шаналанд буюу Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.
Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!
Иймд зүрх маань зовуурлав. Тиймд нүд маань сүүмийв.
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.