Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 8:16 - Ариун Библи 2013

16 Данаас морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргином. Учир нь тэд ирж, газар нутаг болон бүхнийг нь, Хот болон оршин суугчдыг нь залгидаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог. Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг, хот болон түүний оршин суугчдыг залгидаг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 8:16
22 Mawu Ofanana  

Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу? Түүний сүртэйгээр тургих нь аймшигтай билээ.


Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм.


Таны мэддэггүй үндэстнүүд дээр Таны нэрийг дууддаггүй ургууд дээр Уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин шатааж, Орон байрыг нь эзгүйрүүлжээ.


Харин бидний эцэг өвгөдийн хүч хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг бас тэдний хөвгүүд охидыг бидний залуу үеэс ичгүүрт зүйл залгижээ.


Тиймээс чамайг залгигч бүхэн залгигдах болно. Бүх дайсан чинь, тэдний хүн нэгбүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд Чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.


“Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд Амар амгалан үгүй.


Уулсыг Би хартал, Үзэгтүн, тэд доргиж байв. Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.


Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Азаргануудынх нь давхих туурайн чимээ, Тэрэгнүүдийнх нь тарчигнаан, дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж Гарынхаа сул доройн улмаас Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.


Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина. Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина. Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина. Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Тэд нум, жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд Ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт Тэд жагсан, морьдоо унадаг.


Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг Оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.


Тэд нум, жад агсах агаад Хэрцгий бөгөөд өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрмүй. Сион охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт тэд морьдоо унадаг.


Ташуур тасхийх дуу, дугуйнуудын таржигнах чимээ, Морьдын пижигнээн, үсрэн дүүлэх тэрэгнүүдийн түжигнээн.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


“Учир нь газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн нь Эзэнийх юм.”


Хэрэв хэн нэгэн та нарт “Энэ нь шүтээнд тахисан мах” гэвэл та нарт хэлж өгсөн хүний төлөө мөн мөс чанарын төлөө түүнийг бүү ид.


Тэд тэр хотыг Израильд төрсөн өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан гэж нэрлэжээ. Урьд нь Лаиш гэдэг байж.


Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Эрмэг хүлэг давхин давхиснаар эдний туурай тачигнав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa