Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 8:13 - Ариун Библи 2013

13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, Инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн гэж хэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”.

Onani mutuwo Koperani




Иеремиа 8:13
25 Mawu Ofanana  

Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, Нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.


Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


Түүнчлэн Би тэднийг илгээгээгүй байхад нэрээр минь эш үзүүлж «Энэ газар нутагт илд ба өлсгөлөн учрахгүй» гэж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!


Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэт Усан урсгалаар үндсээ өргөсгөж, Халуун шатахад айхгүй Харин навчис нь ногоон. Ган гачгийн жилд тэр түгшихгүй, Үр жимс гаргахаа ч зогсохгүй.


Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина. Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина. Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина. Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Тийнхүү Би дээрээс нь зэвүүцэлээ асгалаа. Би уурынхаа галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би толгой дээр нь хариу болгон буулгав гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


«Амрагуудын минь надад өгсөн хөлс энэ» гэж өгүүлэх Тэр эмийн усан үзэм, инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, Хээр талын араатнууд тэдгээрийг цөлмөнө.


Усан үзмийн модыг минь сүйтгэж, Инжрийн модыг минь тэд хугачжээ. Модны хальсыг хуулж, Мөчрүүд нь унаж өгрөв.


Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ.


Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч


Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хүч хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.


Би та нарыг болон гарын чинь бүх хөдөлмөрийг гангийн салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.


Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa