8 Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна.
Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулж, Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Бидэнд хүрэхгүй. Учир нь бид Худал хуурмагийг хоргодох газраа болгож, Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.
Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж, Эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, Зэрэглээг эш үзүүл! гэдэг.
Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.
Энэ чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, Худал хуурмагт итгэсэн билээ.
Хэдий болтол юм? Зүрхнээсээ хуурмагийг эш үзүүлж, худлаа хэлдэг эдгээр эш үзүүлэгчид эргэх үү?
“Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн хэлж, худал хуурмагаараа болон болчимгүй сайрхлаараа хүмүүсийг минь төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —
Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад —Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв.
Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! «Та нарт амар амгалан байх болно» гэж Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. Харин хоолойд илд хүрсэн байна” гэж хэлэв.
Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?
«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.
Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.