Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 7:26 - Ариун Библи 2013

26 Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 7:26
44 Mawu Ofanana  

Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдийнхөө хийсэн бүгдээс илүү нүгэл үйлдсэнээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.


Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү ёр мууг үйлдэн, өөртөө өөр бурхад болон цутгамал зургууд хийж, Намайг хилэгнэхэд хүргэн эцэстээ Надад нуруугаа харуулсан.


Гэвч тэд үл сонсож, харин Бурхан ЭЗЭНдээ итгээгүй эцэг өвгөдтэйгөө адил хүзүү хөшүүн загнасан билээ.


Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав.


Эцгүүдийнхээ адил бүү бүдүүн хүзүүл! ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн хилэн та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн!


Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.


Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин ч тэрээр ял зэмийг арвижуулсан юм.


тэднийг хуульдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч, Тэд давлиун хандаж, Тушаалуудыг тань эс сонсон, Зарлигуудын тань эсрэг нүглийг үйлдэв. Эдгээрийг сахиваас Хэн боловч амьдрах бус уу. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, шил нь татаад Эс сонсож үл дагав.


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Учир нь чи зөрүүд, Хүзүү чинь төмөр булчин, Магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.


Усан үзмийн талбайдаа миний хийгээгүй Өөр юуг би хийх ёстой байсан юм бэ? Сайн усан үзэм гарна гэж би хүлээж байхад Яагаад зэрлэг жимс гарсан бэ?


Гэтэл тэд дагаагүй агаад чих тавьж сонсоогүй, харин хүн нэгбүр цөвт муу зүрхнийхээ гөжүүд зангаар явсан. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгийг Би тэдэнд авчирсан хэдий ч тэд үйлдсэнгүй гэж хэл» хэмээн айлдав.


“Та нар гэхэд эцэг өвгөдөөсөө илүүгээр муу муухайг үйлдэв. Үзэгтүн, Намайг үл сонсон цөвт муу зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу бүгд л явж байгаа бус уу.


Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй бас зөвийг авахгүйн тулд хөшүүн хүзүүлэв.”


“Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, үгийг минь сонсохгүй гэж тэд хөшүүн хүзүүлсэн тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон суурингууд дээр нь авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.


Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч Чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй нь Залуугаасаа л зам чинь байв.


“Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн арван гуравдугаар оноос авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй.


Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсдөдөө гай болохын тулд бас гарын бүтээлээрээ Намайг уурлуулж хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Миний дахин дахин та нарт илгээсэн зарц нар, эш үзүүлэгчдийн минь үгсийг сонсохгүй бол


Учир нь тэд миний үгсийг тоогоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна. «Би тэдэнд Өөрийн зарц, эш үзүүлэгчдийг дахин дахин илгээсэн ч тэд сонсоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.


“Долоон жилийн эцэст та нарын хүн нэгбүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй” хэмээв гэжээ.


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй.


Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав.


ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэдний өмнө Миний тогтоосон хуулийг тэд орхиж, дуу хоолойг минь дагаагүй, түүний дагуу яваагүй.


Хүний хүү чи, тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч эс сонсдог.


Тиймээс хүний хүү чи, цөлөгдөхөд зориулан өөртөө ачаа бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй.


Тиймээс Израилийн гэрт өгүүл. — Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү?


Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй.


Тийнхүү ард түмэн минь Надаас урвах хандлагатай болсон. Хэдийгээр Дээдийн Дээрх өөд Тэд өнөө хэдийг дууддаг боловч Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.


Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.


Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэсэн, тэднийг мөн сахиагүй. Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж эргэн ирэх вэ?» гэж хэлдэг.


Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ.


Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэдэг.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Та нар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоогүйгээс болж өмнө чинь ЭЗЭНий устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa