Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 7:24 - Ариун Библи 2013

24 Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 7:24
37 Mawu Ofanana  

тэднийг хуульдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч, Тэд давлиун хандаж, Тушаалуудыг тань эс сонсон, Зарлигуудын тань эсрэг нүглийг үйлдэв. Эдгээрийг сахиваас Хэн боловч амьдрах бус уу. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, шил нь татаад Эс сонсож үл дагав.


Хүмүүс минь Намайг сонсож, Израиль Миний замаар явсан ч болоосой!


Үгсийг минь сонсохоос татгалздаг, зүрхнийхээ гөжүүдлэлээр алхдаг бөгөөд өөр бурхдын араас үйлчлэхээр бас бөхийн мөргөхөөр явсан энэ хорон муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.


Учир нь бүс хүний бүсэлхийд барьцалддаг шиг Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Би Өөртөө барьцалдуулсан нь тэд Миний хувьд ард түмэн, нэр хүнд, магтаал, алдар болохын тулд байлаа. Гэвч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


“Та нар гэхэд эцэг өвгөдөөсөө илүүгээр муу муухайг үйлдэв. Үзэгтүн, Намайг үл сонсон цөвт муу зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу бүгд л явж байгаа бус уу.


Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй бас зөвийг авахгүйн тулд хөшүүн хүзүүлэв.”


Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?


Нөгөө талаар, хэрэв тэр нь дуу хоолойг минь дагахгүй байснаар мэлмийд минь муу муухайг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна.”


Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид төлөвлөгөөнүүдээ дагах гэж байгаа бөгөөд хүн нэгбүр маань цөвт муу зүрхнийхээ гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.


Тэд модонд “Та миний эцэг”, Чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг. Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.


Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч Чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй нь Залуугаасаа л зам чинь байв.


Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд цөвт муу зүрхнийхээ зөрүүд занг дахин дагахгүй.


Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.


Тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Хэдийгээр тэдэнд дахин дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Тэгвэл яагаад Иерусалимын энэ хүмүүс Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ? Тэд худал хуурмагийг түргэхэн барьж Эргэж буцахаас татгалздаг.


Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүдлэлийг даган Баалуудын араас явсан юм” гэв.


Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн.


тэд тогтоолуудаас минь татгалзаж, Миний зарлигуудаар эс яван Амралтын өдрүүдийг минь буртагласан учир юм. Зүрх нь шүтээнүүдийнхээ араас дагав.


Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. Тиймээс цөлд тэдний эсрэг уураа гаргахын тулд Би тэдний дээр хилэгнэлээ цутгана гэсэн.


Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм.


Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй.


Тэр нь өөрөө алба гувчуур болж, Ассири уруу, Иареб хаанд аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.


Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд болохоор ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх хурга мэт хариулах уу?


Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”


Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.


Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa