Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 6:29 - Ариун Библи 2013

29 Тулман хөөрөг ширүүнээр үлээж Хар тугалга галд залгиулдаг. Гэтэл дэмий хоосон цэвэршүүлэлт хийжээ, Муу хүмүүс зайлуулагдсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Тулман хөөргөөр ширүүн үлээж, хар тугалга шатаж байна. Гэвч цэвэршүүлэлт үр дүнгүй явагдлаа, хорон муу хүмүүс тусгаарлагдаагүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 6:29
12 Mawu Ofanana  

Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.


Харин Би “Дэмий хөдөлмөрлөж, хүчээ юунд ч биш, хоосон зарцуулжээ, Би. Гэвч үнэхээр шударга ёс минь ЭЗЭНтэй хамт, Шагнал минь Миний Бурхантай хамт юм” гэсэн.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, Харин чиний хувьд Чи тэдэн уруу эргэж болохгүй.


Тиймээс түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Ард түмний минь охины улмаас Би юу хийж чадах билээ?


Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ. Гэсэн ч түүний үлэмж их өнгөр нь түүнээс арилсангүй. Түүний өнгөр нь гал дотор байг!


Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.


Тийнхүү ард түмэн минь Надаас урвах хандлагатай болсон. Хэдийгээр Дээдийн Дээрх өөд Тэд өнөө хэдийг дууддаг боловч Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.


Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх.


Тэр эхдээ мөнгийг буцааж өгсөнд эх нь хоёр зуун мөнгөн зоосыг авч, мөнгөний дарханд өгөөд, түүгээр сийлмэл ба цутгамал хөрөг дүрсийг хийлгэв. Тэдгээр нь Микагийн гэрт байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa