Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 6:16 - Ариун Библи 2013

16 ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм.

Onani mutuwo Koperani




Иеремиа 6:16
38 Mawu Ofanana  

Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!


Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд та нарыг ахлах тахилч Амариа, хаанд хамаатай бүхэнд та нарыг Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа захирах болно. Мөн левичүүд та нарын өмнө түшмэд байх болно. Хүчтэй байж үйлдэгтүн. ЭЗЭН зөвт нэгэнтэй хамт байх болтугай гэв.


Сэтгэл минь ээ, эргээд амрагтун. Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр байсан.


Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.


Тэр тэдэнд “Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна” гэсэн боловч Тэд сонсохгүй байх юм.


Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно.


Учир нь Би Бурхан, өөр байхгүй. Би Бурхан. Надтай ижил нь үгүй учраас Өнө урьдын, эртний зүйлсийг санагтун.


Амар тайванд тэрээр орно. Зөв замаар явагч Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.


Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.


Тэгээд хүмүүст минь Баалаар тангараглахыг заадаг байсан шиг тэд өдгөө «ЭЗЭН амьд!» гэж нэрээр минь тангараглаж бас хүмүүсийн минь замыг хичээнгүйлэн сурвал Миний хүмүүсийн дунд тэд босгогдоно.


Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид төлөвлөгөөнүүдээ дагах гэж байгаа бөгөөд хүн нэгбүр маань цөвт муу зүрхнийхээ гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.


Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад Тэд хоосон бурхдад утлага уугиулж, Гол замаар бус жимээр явахын тулд Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан, Тэдний хойноос би явах болно” гэжээ.


Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч Чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй нь Залуугаасаа л зам чинь байв.


“Өөртөө замын тэмдгүүдийг тавьж, Дохио тэмдгүүдийг байрлуул. Оюун бодолоо явсан зам уруугаа, Их зам уруу чиглүүл. Эргэж ирээч, онгон охин Израиль аа, Өөрийнхөө эдгээр хотод эргэж ирээч.


Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв.


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.


Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь «Дуу хоолойг минь дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар хүмүүс минь болно. Миний та нарт тушаасан бүх замаар алх, тэгвэл та нарт л сайн байх болно» гэсэн.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав.


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно.


“Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Харин Абрахам “Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд


Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй.


Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.


Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.


Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа.


Мөн бидний эцэг Абрахамд хозлолоос нь өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хозлуулсан хүмүүст хозлолын эцэг болов.


Эртний өдрүүдийг санацгаа, Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.


Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,


Учир нь ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.


хойргошилгүй, итгэл ба тэвчээрээр амлалт өвлөгсдийн дуурайгсад болцгоох явдал юм.


Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөв. ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa