Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 6:11 - Ариун Библи 2013

11 Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, Үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр, залуусын чуулалдаан дээр асга. Учир нь, настай ба хөгшин, Эхнэр ба нөхөр Аль аль нь авагдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цугларалт дээр асга. Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 6:11
22 Mawu Ofanana  

Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг.


Наргин баясагчдын чуулалд би суугаагүй, би цэнгээ ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Харин хэрэв “Би Түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй” гэвэл Энэ нь миний сэтгэл зүрхэн дотор Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн Шатаж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалвал ядарч, Би тэсвэрлэж чадахгүй болно.


Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Амнаас нь гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, хөрш бүрд нь гашуудлыг заа.


Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


Хөгшин залуугүй гудамжинд газар хэвтэцгээжээ. Онгон охид минь, залуус минь илдэнд унажээ. Хилэнгийнхээ өдөр Та тэднийг устгаж, Өршөөлгүйгээр хяджээ.


“Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана.


Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авав. Би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.


Тэр надад —Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номыг ходоодондоо хийж, гэдсээ цатгагтун гэв. Тэгээд би түүнийг идсэнд тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.


Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.


Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь, Израильд нүглийг нь мэдүүлэхийн тулд Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.


Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ.


Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрэн тэр хотыг харахдаа сүнс нь зэвүүцэж байв.


Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж, Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байлаа.


Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ.


Сүмээс долоон тэнгэрэлчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa