Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 52:8 - Ариун Библи 2013

8 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив.

Onani mutuwo Koperani




Иеремиа 52:8
13 Mawu Ofanana  

Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»”


Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.


Иудагийн хаан Зедекиаг болон түшмэдийг нь Би дайснуудынх нь гарт, тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт болон та нараас холдон явсан Вавилоны хааны цэргүүдийн гарт тушаана.


Зедекиа хаан түүнийг гаргахаар хүн явуулав. Хаан өргөөндөө түүнээс нууцаар асууж —ЭЗЭНээс үг байна уу? гэхэд Иеремиа —Байна! гээд тэрээр —Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.


Иеремиа мөн Зедекиа хаанд —Би таны эсрэг, зарц нарын чинь эсвэл энэ ард түмний чинь эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж та намайг шоронд оруулав?


Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.


Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa