Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 52:4 - Ариун Библи 2013

4 Хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар болон түүний цэргүүд Иерусалимын эсрэг ирж, түүний харалдаа буудаллан, түүний бүх эргэн тойронд бүслэлтийн хэрэм босгов.

Onani mutuwo Koperani




Иеремиа 52:4
22 Mawu Ofanana  

Би чамайг хүрээлэх мэт байрлаж, Чамайг бүслэн, чиний эсрэг бэхлэлт босгоно. Би чиний эсрэг дайтах цамхаг босгоно.


“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэргүүд нь, эрх мэдлийнх нь доор байсан дэлхийн бүх хаанчлал ба бүх ард түмний хамт Иерусалимын эсрэг, бүх хотынх нь эсрэг дайтаж байх үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,


Иудагийн хаан Зедекиагийн есдүгээр оны аравдугаар сард Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэрэг нь Иерусалимын эсрэг ирж, түүнийг бүслэв.


Талбайн харуул мэт тэд Эргэн тойронд түүний эсрэг байна. Учир нь тэр Миний эсрэг тэрсэлсэн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргүүдийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Баруун гарт нь “Иерусалим уруу” хэмээх мэргэ төлгө таарсан нь хэрэм эвдэгчийг тавьж, аллагад зориулан ам нээж, чанга дуугаар уухайлж, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж, овоо босгож, далан ухахын тулд юм.


Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Эрхт Нэгэнийг ирэх хүртэл тэр нь тогтохгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө.”


Тэр нь эх газарт буй охидыг чинь илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг халхавч бамбайг босгоно.


Бидний олзлогдлын арван хоёрдугаар оны аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над дээр ирэн “Хот эзлэгдэв” гэж хэлэв.


Бидний цөлөгдсөний хорин тав дахь оны эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байлаа. Тэр намайг тэртээд авчрав.


Би гэрээнийхээ өс хонзонг авах илдийг дээр чинь авчрах бөгөөд хотууддаа хамт цуглах үед чинь Би та нарын дунд тахал илгээж, та нар дайсны гарт тушаагдах болно.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”


Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед


Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa