Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 52:12 - Ариун Библи 2013

12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны үйлчлэлд байсан ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд ирэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 52:12
16 Mawu Ofanana  

Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны ордны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифарт худалджээ.


Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон өөрийн эх, зарц нар, цэргийн дарга нар, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа наймдугаар онд олзлон авчээ.


Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан, Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны зарц, ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ.


Гэвч эцэг өвгөд маань тэнгэрийн Бурханыг хилэгнүүлсэнд, тэднийг Халдеи болох Вавилоны хаан Небухаднезарын гарт Тэрээр өгсөн ба тэр хаан энэ сүмийг сүйтгэж, ард түмнийг Вавилон уруу авч одсон юм.


хаанд хандаж —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.


Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ. Таны ариун сүмийг бузарлаж, Иерусалимыг тэд балгас болгов,


Мөн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үеэс Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэгдүгээр оны эцэс буюу Иерусалимынхан цөлөгдсөн тавдугаар сард хүртэл энэ нь ирсэн юм.


Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


Вавилоны хаан Небухаднезар ахлах хамгаалагч Небузараданы гараар Иеремиагийн талаар тушаал буулгахдаа —


Хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн уруу оргосон хүмүүстэй мөн үлдсэн бусад хүмүүстэй хамт ахлах хамгаалагч Небузарадан, Вавилон уруу цөллөгт аваачив.


Ингээд ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав.


Небухаднезарын арван наймдугаар онд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн,


Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гуравдугаар онд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав.


Тэгтэл Вавилоны мэргэдийг хөнөөхөөр явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар болгоомжтой ярилцав.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa